АйБи Диплом хөтөлбөр


UPCOMING EVENTS

АйБи ДиПи Хөтөлбөр

АйБи хөтөлбөр нь 45 жилийн практик судалгааны үндсэн дээр хүүхдийг академийн болон хувь хүн талаас нь хөгжүүлж төлөвшүүлдэг онцгой арга барилтай олон улсын хөтөлбөр юм. АйБи нь “сурахад суралцах” гэдэгт маш их ач холбогдол өгдөг бөгөөд сурах үйл явц нь амьдралын нэг салшгүй хэсэг гэдгийг сурагч бүрт ойлгуулахыг хичээдэг.

Шинэ үе сургууль нь 2018 оны 10-р сарын 14-наас эхэлж АйБи Диплом хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх эрхтэй анхны Монгол сургууль боллоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд үндсэн 6 бүлэг судлагдахуунаас тус бүрээс нэг хичээл сонгохоос гадна хөтөлбөрийн цөм болох CAS, мэдлэгийн онол, судалгааны эссе зэргийг хангалттай үнэлгээтэй гүйцэтгэсэн байх шаардлагатай. АйБи Диплом хөтөлбөрийн бусад бүх олон улсын хөтөлбөрүүдээс ялгагддаг гол онцлог нь сурагчид бүр сонгосон хичээл бүрээр мэдлэг, чадварыг сорьсон шалгалт даваад зогсохгүй бие даасан судалгааны ажил хийх ёстойд байдаг. Ингэснээр сурагчдын тал бүрийн мэдлэг тэлж, ямар ч их сургуулийн бэлтгэлийг өндөр түвшинд хангаж чаддаг юм.

АйБи сурагчид байх чадамжууд

АйБи байгууллагын эрхэм зорилгыг 21-р зууны сургалтын үр дүнд хөрвүүлснээр АйБи сурагчид байх ёстой чадамжуудыг тодорхойлсон. Энэ нь боловсролын урт хугацааны алсын хараа болдог.

Бүтэн эхээр: https://ibo.org/globalassets/digital-tookit/pdfs/brand-guidelines-en.pdf

АйБи Диплом хөтөлбөрийн судлагдахуунууд:

Монгол уран зохиол А SL / HL
Англи хэл A SL / HL

Англи хэл Б SL / HL

Бизнес менежмент SL / HL
Байгаль орчин ба нийгэм SL – 2020 оноос эхлэх төлөвлөгөөтэй.

Биологи SL / HL
Компьютерийн шинжлэх ухаан SL / HL – 2020 оноос эхлэх төлөвлөгөөтэй.
Хими SL / HL
Физик SL / HL

Математик SL / HL

Хөгжим SL / HL – 2020 оноос эхлэх төлөвлөгөөтэй.
Зураг зүй SL / HL – 2020 оноос эхлэх төлөвлөгөөтэй.
3, 4 бүлгийн аль нэг хичээлийг давхцахгүйгээр сонгож болно.

SL - Стандарт түвшин, HL - Гүнзгий түвшин.

АйБи Диплом хөтөлбөрийн цөм:

Мэдлэгийн онол

Мэдлэгийн онол

Мэдлэгийн онолоор хүүхдүүд тухайн олж авч буй мэдлэгийн мөн чанарыг ойлгох зорилготой.

Судалгааны эссе

Судалгааны эссе

Хүүхдэд өөрийн дуртай сэдвээ судлах боломж олгодог 4000 үгтэй судалгааны ажил.

КАС хөтөлбөр

КАС хөтөлбөр

Хичээлээс гадуур шинийг эрэлхийлсэн, нийгэмд хэрэгтэй, хүүхдийг гар бие оролцуулах үйл ажиллагаа.