Дугуйлан, секц


UPCOMING EVENTS

БАЙГАЛИЙН УХААНЫ КЛУБ

Клубын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгож, уралдаан тэмцээнээр эрүүл өрсөлдөөн үүсгэж, сурах үйл явцыг сурагчийн өөрийн идэвх санаачлагаар хөдөлгөж, ямар ч үйл ажиллагаанд оролцохдоо хүүхэд хувийн хариуцлага аюулгүй байдлыг өөрөө хангадаг дадалтай болгох зорилготой.

Клубыг хариуцсан:
Маита, Бага ангийн Science хичээлийн багш
Зуй-там, АйБи Физикийн бэлтгэл хичээлийн багш
КЛУБ-Д ХАМРАХ ТАЛААР

БИЙРЭН БИЧЛЭГИЙН ДУГУЙЛАН

Бийрэн бичлэгийн дугуйлан нь сурагчдын үндэсний өв соёлоо уламжлан дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, түүндээ дур сонирхолтой болгох чухал ач холбогдолтой бөгөөд манай сургуулийн монгол багш долоо хоногт 2 удаа үнэ төлбөргүй явуулж байна. Уг дугуйлангаар хүүхдээр төрөл бүрийн бүтээл хийлгэж, гоо зүйн авьасыг нь давхар хөгжүүлэх зорилготой.

Дугуйлангийн багш:
Ж.Пүрэвдорж, Монгол хэл, уран зохиолын багш
ДУГУЙЛАНД ХАМРАХ ТАЛААР

БҮЖИГ

Сурагчдын бүжиглэх авьяас чадварыг нээн илрүүлэх, бүжгийн эвсэл хөдөлгөөнийг нь сайжруулах, баяжуулах зорилгоор бүжгийн дугуйланг явуулж байна. Сурагчид маань ангиараа хамтлаг үүсгэн оролцох боломжтой.

Дугуйлангийн багш:
С. Цогтбаяр, Бүжгийн клубын багш
ДУГУЙЛАНД ХАМРАХ ТАЛААР

ЗУРАГ

Зургийн дугуйланг манай сургуулийн зургийн багш үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Уг дугуйлангаар хүүхдээр төрөл бүрийн уран зургийн бүтээл хийлгэж, гоо зүйн авьасыг нь хөгжүүлэх зорилготой бөгөөд жилийн эцэст хүүхдийн зураас, хэлбэр дүрс, өнгө, эд зүйлсийг байршлыг харах мэдрэмж сайжирдаг онцлогтой.

Дугуйлангийн багш:
Д.Ганхөлөг, Зураг, технологийн багш
ДУГУЙЛАНД ХАМРАХ ТАЛААР

МЭТГЭЛЦЭЭН

Сурагчдын өөрийгөө зөв илэрхийлэх, албан ёсны цуглаанд ярилцаж буй сэдвээр өөрийн санааг бататгах шалтгааныг зөв тодорхойлж илэрхийлэх, бусдыг ятгах чадваруудыг хөгжүүлэх зорилгоор мэтгэлцээний дугуйланг англи хэлний багш нар жил бүр үнэ төлбөргүй явуулж байна. Шилдэг сурагчид сургуулиа төлөөлж мэтгэлцээний тэмцээнүүдэд оролцдог.

Дугуйлангийн багш:
Ч.Нарангэрэл, Англи хэлний багш (7, 9-р анги)
ДУГУЙЛАНД ХАМРАХ ТАЛААР

НАЙРАЛ ДУУ

Найрал дуу нь олон хүүхдүүдийн хамтын бүтээл тул нөхөрлөл үүсгэж, эерэг хандлага суулгахаас гадна хүүхэд нь нийгмийн нэг хэсэг гэдгээ ухаарахад тусалдаг чухал ач холбогдолтой. Мөн уушигний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, нэг төрлийн зүрх судасны фитнесс болдогоороо онцлог юм. Дугуйланг манай хөгжмийн багш үнэ төлбөргүй явуулж байна.

Дугуйлангийн багш:
Х.Эрдэнэбаатар, Хөгжмийн багш
ДУГУЙЛАНД ХАМРАХ ТАЛААР

СПОРТ

Хүүхдийн авьяас, бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор 4-с дээш ангийн сурагчдыг хамарсан сагсан бөмбөг ба гар бөмбөгийн секц дугуйланг манай сургуулийн бие тамирын багш нар үнэ төлбөргүй хичээллүүлж байна. Эдгээр секц дугуйлангууд нь өрсөлдөөнтэй тул бид үнэхээр сонирхолтой, туушдаа хичээллэх сурагчдыг шалгаруулж хамруулдаг.

Секц, дугуйланг хариуцсан:
Б.Хатанзоригт, Сагсан бөмбөг
Т.Батхүү, Гар бөмбөг
Д.Пүрэвцогт, Гар бөмбөг
СЕКЦЭНД ХАМРАХ ТАЛААР

ХӨГЖИМ

Хөгжмийн боловсролыг түлхүү хөгжүүлснээр хүүхэд сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ зөв илэрхийлж, гоо зүйн хүмүүжилтэй, сахилга бат, эмх цэгцтэй болж хүмүүждэг. Мөн аливаа хөгжмийн зэмсэгийг бүрэн эзэмшихийн тулд хүүхэд уйгагүй хөдөлмөрлөж, тэвчээр хариуцлагатай болж, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай, сэтгэлийн тэнхээтэй болдог.

Дугуйлангийн багш нар:
Ж.Ууганцэцэг, Төгөлдөр хуур, Ukelele гитар
О.Зориг, Төгөлдөр хуур
Б.Хонгор, Морин хуур
М.Магсаржав, Морин хуур
ДУГУЙЛАНД ХАМРАХ ТАЛААР

ШАТАР

Сурагчдын оюун ухааныг тэлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор шатар сонирхогч хүүхдүүддээ зориулан анхан болон дунд түвшний шатрын дугуйланг явуулж байна. Шатар тоглосноор хүүхэд хожихийн тулд маш тэвчээртэй сууж сурдаг, аливааг эргэцүүлдэг, ой тогтоолт нь хөгжиж, чухал үед богино хугацаанд шийдвэр гаргах чадвартай болдог.

Дугуйлангийн багш:
Т.Ганзаяа, Шатрын клубын багш
ДУГУЙЛАНД ХАМРАХ ТАЛААР