Сургалт


UPCOMING EVENTS

Шинэ үе сургуулийн бага ангийн боловсролын хөтөлбөрт 6-11 насны сурагчид хамрагдана. 5 жилийн хугацаанд бяцхан сурагч төрөлх хэлээ бүрэн дүүрэн эзэмшихээс гадна англи хэлээр хэрэглээний түвшинд чөлөөтэй ярьж сурсан байх болно.

ҮНДСЭН ХӨТӨЛБӨР
  • Монгол хэл
  • Математик
  • Мэдээлэл зүй (4-р ангиас эхлэн)
  • Англи хэл
  • Хүн ба орчин, хүн ба байгаль
  • Хүн ба нийгэм
  • Science (3-р ангиас эхлэн гадаад багштай)

ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Бид бага боловсролын хүрээнд сурагчдын хөгжмийн сонсгол, мэдрэмжийг өнгөжүүлэхээс гадна гоо зүйн эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготойгоор зурах, дуулах, хөгжимдөх, хөгжим сонсох, зохион найруулах, хөгжимт хөдөлгөөн гэсэн үйлүүдээр сурагчдаа хөгжүүлдэг.

Мөн сурагчид биеийн тамирын хичээлд орсноор бие бялдраа чийрэгжүүлэн хөгжүүлж, эрүүл мэнд нь бэхжин, хүчтэй, хурдтай, тэсвэртэй, хөдөлгөөний эвсэлтэй, уян чанарууд хөгжинө.


НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР

Шинэ үе сургуулийн нэмэлт дугуйлан, хөтөлбөр, клубуудад үндсэн хичээлээс гадуур хамрагдах боломжтой. Мөн стандарт хичээлүүд дээр хоцрогдол арилгах нэмэлт давтлагуудыг үнэ төлбөргүй явуулж байна.


СУРГАЛТЫН ОРЧИН

Үндсэн хөтөлбөрийн судлагдахуунуудыг бага ангийн сурагчдад зориулан тохижуулсан анги танхим болон компьютерийн лабораторид судалдаг. Харин хөгжүүлэх болон нэмэлт хичээлүүдийг зориулалтын бага ангийн спорт заал, урлаг заал, ганцаарчилсан хөгжмийн өрөө болон номын санд оруулдаг.

Шинэ үе сургууль дунд ангийн боловсролын хөтөлбөр 4 жил үргэлжэх ба 11-16 насны хүүхдүүд хамрагдана. Энэ үе нь хүүхдийн зан төлөвшил ба хувийн хөгжлийн хувьд хамгийн чухал үе байдаг. Дунд ангийн багш нар сургалтын агуулгыг бодит амьдрал дээрх хэрэглээтэй нь түлхүү холбосноор сурагчдын сэтгэлгээг задалдаг. Мөн энэ үед суралцагчид багаар ажиллах, өөрт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, өөрөө өөртөө дүгнэлт хийж эргэцүүлэх үйл ажиллагааг маш ихээр хийдэг.

ҮНДСЭН ХӨТӨЛБӨР
  • Монгол хэл, уран зохиол, монгол бичиг
  • Математик
  • Мэдээлэл зүй
  • Англи хэл
  • Байгалийн шинжлэх ухаан: биологи, физик, хими, газар зүй
  • Нийгмийн ухаан: иргэний боловсрол, түүх, нийгэм
  • Science (гадаад багштай)
  • IBDP Mathematics Prep Course (АйБи Дипломны Математик хичээлийн бэлтгэл хичээл)

ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Урлагийн хичээлээр бага ангид суралцсан үйлүүд дээр тулгуурлан ардын болон орчин үеийн урлагийн төрлүүдийн чиг хандлагатай танилцуулна. Сурагчдаа Монголын болон дэлхийн урлаг болон хөгжмийн бүтээлийг сонсгож, судлуулан өөрт төрсөн сэтгэгдлээ дүрслэх, дүн шинжилгээ хийх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ярих чадвартай болгоход манай сургуулийн суурь боловсролын хөгжмийн болон зураг технологийн хичээлүүд чиглэж байна.

Мөн суралцагчид өөрийн бие бялдрын хөгжлөө хянах, хөгжүүлэх энгийн арга барил эзэмших, манай оронд түгээмэл хөгжиж буй спортын зарим төрлийн дасгалын сурч багаар хамтран ажиллах чадварт суралцаж, шударгаар өрсөлдөх, бие биедээ туслах, дасгал гүйцэтгэх үедээ өөрийн болон бусдын аюулгүй байдлаа хангах чадвартай болно.


НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР

Шинэ үе сургуулийн нэмэлт дугуйлан, хөтөлбөр, клубуудад үндсэн хичээлээс гадуур хамрагдах боломжтой. Мөн стандарт хичээлүүд дээр хоцрогдол арилгах нэмэлт давтлагуудыг үнэ төлбөргүй явуулж байна.


СУРГАЛТЫН ОРЧИН

Дунд ангийн сурагчдад нийт 16 төрлийн судлагдахуунууд монгол ба гадаад багштай ордог. Долоо хоногт зарим багштай 1-2 удаа л уулзах боломж гардаг тул хүүхдэд аливаа мэдрэмжийг хамгийн үлдэцтэй байлгахын тулд бид кабинетийн системээр хичээллэдэг. Дунд ангийн сургалтын агуулгыг 70% онол, 30% туршилт болон бусад практик ажлаар хослуулан судлуулж байна. Бид хичээлийн анги танхим, лабораториудаа 3-4 сурагчаас бүрдсэн багаар ажиллахад хэрэгцээтэй бүхий л тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнүүдээр хангаснаас гадна туршилтын үеэр эрсдлээс хамгаалах олон улсын стандартын дагуу аюулгүй байдлын дүрмийг хатуу баримтлан ажиллаж байна.

Шинэ үе сургуулийн ахлах ангийн боловсролын хөтөлбөрт 16-18 насны хүүхдүүд хамрагдана. Хөтөлбөр 3 жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ үед сурагчид ирээдүйн мэргэжлээ сонгож, маш чадварлаг багш нартайгаа хамтран дотоод, гадаадын шилдэг их дээд сургуулиудад элсэн орох бэлтгэлээ хийдэг. Манай сургууль АйБи Диплом хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны зөвшөөрлөө 2018 оны 10 сарын 14-нд авсан ба шалгалтаа амжилттай давсан сурагчид хоёр гэрчилгээтэй (Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба олон улсын АйБи Диплом) төгсөх боломжтой. Хэдийгээр гадаадын их дээд сургуулиудад суралцах төлөвлөгөөгүй ч гэсэн энэхүү IB хөтөлбөр нь сурагчдыг дүн судалгаа хийж, том хэмжээний эссе болон илтгэл бичиж сургадаг тул аль ч их сургуулийн бэлтгэлийг маш сайн хангаж чаддагаараа давуу талтай юм.

ҮНДСЭН ХӨТӨЛБӨР
  • Монгол хэл, уран зохиол
  • Математик
  • Мэдээлэл зүй
  • Англи хэл
  • Байгалийн шинжлэх ухаан: биологи, физик, хими, газар зүй
  • Нийгмийн ухаан: түүх, нийгэм
  • Science (гадаад багштай, зөвхөн 10-р ангид)
  • IBDP Mathematics Prep Course (АйБи Дипломны Математик хичээлийн бэлтгэл хичээл, зөвхөн 10-р ангид)

ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Урлагийн хичээлээр аливаа урлагийн бүтээлийг танин мэдэх арга барилтай болж өөрийн авьяас гоо сайхны мэдрэмжээ бүтээлчээр илэрхийлэн хөгжүүлж, урлаг соёлыг эрхэмлэдэг, дизайн техник технологийн бүтээлч сэтгэлгээтэй, урлагийн өндөр мэдрэмжтэй соёлтой боловсон зөв төлөвшилтэй иргэн болгоход чиглэсэн хичээлүүд ордог юм. Үүнийхээ дагуу манай сургууль жил болгон бүх ангиудын дунд явагддаг урлагийн наадмын шилдэг номеруудаараа “Хүүхдийн ордон”-д тоглолт, зургийн дугуйлангын сурагчдын бүтээлээр жилд 2 удаа нээлттэй үзэсгэлэн гаргаж сурагчдынхаа авьяасыг бусдад нээн таниулдаг бөгөөд жил бүрийн төгсөгчдөөс олон тооны инженерүүд их дээд сургуулиудад элсэн орж суралцаж байна.

Мөн ахлах ангийн суралцагчдын хэрэгцээ сонирхолд үндэслэн тэдний спортын авьяасыг хөгжүүлэн, спортын тодорхой төрлийн арга техникийг сайтар эзэмшиж, түүнийгээ амьдралдаа бүтээлчээр ашиглах чадвартай болно.


НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР

Шинэ үе сургуулийн нэмэлт дугуйлан, хөтөлбөр, клубуудад үндсэн хичээлээс гадуур хамрагдах боломжтой. Мөн стандарт хичээлүүд дээр хоцрогдол арилгах нэмэлт давтлагуудыг үнэ төлбөргүй явуулж байна.


СУРГАЛТЫН ОРЧИН

Ахлах ангийн сурагчдад нийт 15 төрлийн судлагдахуунууд монгол ба гадаад багштай ордог. Дунд ангийн адил кабинетийн системээр хичээллэж, ахлах ангийн сургалтын агуулгыг 70% онол, 30% туршилт болон бусад практик ажлаар хослуулан судлуулж байна. Бид хичээлийн анги танхим, лабораториудаа 3-4 сурагчаас бүрдсэн багаар ажиллахад хэрэгцээтэй бүхий л тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнүүдээр хангаснаас гадна туршилтын үеэр эрсдлээс хамгаалах олон улсын стандартын дагуу аюулгүй байдлын дүрмийг хатуу баримтлан ажиллаж байна.