1-р ангийн бэлтгэл сургалт


UPCOMING EVENTS

1-р ангийн бэлтгэл сургалт

Жил бүрийн хавар бид сургуульд шинээр элсэх гэж байгаа “бяцхан эрдэмтэд”-дээ зориулж бэлтгэл бүлэг нээж, 3 долоо хоногийн сургалт зохион байгуулдаг. Тухайн бэлтгэл сургалтанд хамрагдах нь манай сургуульд элсэн ороход давуу талтай. ​Бэлтгэл сургалтын төгсгөлд бид хүүхдийн ерөнхий чадварын сорил буюу элсэлтийн ерөнхий шалгалт авдаг ба манай бэлтгэлд хамрагдаагүй хүүхдүүд энэхүү шалгалтанд шууд орж болно.

Сургалт хийх хугацаа


I-р ээлж – 2018 оны 4 сарын 02-20, 15:00 – 17:00
A бүлэг – #113; Б бүлэг – #203
II-р ээлж – 2018 оны 4 сарын 23-с 5 сарын 11, 15:00 – 17:00
В бүлэг – #106; Г бүлэг – #102

Төлбөр: 300,000 төгрөг.

Хичээлийн бэлтгэл

  1. 12 хуудастай тооны дэвтэр (2ш)
  2. 12 хуудастай элемент дэвтэр (2ш)
  3. Цэнхэр үзгэн бал (1ш)
  4. Өнгийн харандаа (12 өнгийн)