АйБи Диплом хөтөлбөр


UPCOMING EVENTS

АйБи Диплом хөтөлбөр нь манай сургуулийн бүх 11-р ангийн сурагчдад нээлттэй ба доорх англи хэлний шаардлагыг биелүүлэх хэрэгтэй:

TOEFL Junior шалгалтын нийт онооны нийлбэр 750-с дээш ба шалгалтын бүрэлдэхүүн тус бүрийн оноо нь хамгийн багадаа: 
Сонсгол (Listening Comprehension) – 245
Дүрэм ба найруулга (Language Form and Meaning) – 250
Уншиж ойлгох (Reading Comprehension) – 255

Бид TOEFL-н албан ёсны төлөөлөгч ETS-н Монгол дахь салбартай хамтран ажилладаг бөгөөд 5-10 ангийн бүх сурагчид нэгдсэн журмаар энэ шалгалтанд хамрагддаг.

Жич: Шинэ үе сургуулийн АйБи Диплом хөтөлбөрт элсэн суралцахад нэмэлт төлбөр байхгүй. Харин 12-р ангиа төгсөх жил АйБи Диплом авах шалгалтанд бүртгүүлэх хураамжийг тухайн үед бүртгүүлэхдээ нэмж төлнө.

Шинэ үе сургууль нь 2016 оны 7-р сараас эхэлж АйБи Диплом хөтөлбөрийн горилогч болсон ба “Дэлхийн АйБи Сургууль” болохыг зорьж байна.

“Дэлхийн АйБи Сургууль”-ууд нь нэгдсэн нэг үзэл баримтлалтай — маш өөр өөр соёлын ялгаатай сурагчдыг сургах, тэдний суралцах арга барилыг сайжруулж, тэдэнд стандартын өндөр түвшний олон улсын хөтөлбөрийг хүргэх алсын харааг хамтдаа хэрэгжүүлэх.

АйБи хөтөлбөрийн хүрээнд бага, дунд, ахлах ангийн болон карьер хөтөлбөрүүд багтдаг бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийг зөвхөн АйБи Байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсан сургуулиуд л нийтэд санал болгох эрхтэй. Горилогч сургууль болгон АйБи сургууль болж чадах эсэх нь баталгаагүй бөгөөд бид сургалтын чанар, багш нарын заах чадвар, сургуулийн орчноо үргэлж хөгжүүлж АйБи олон улсын сургуулиудын эгнээнд элсэхийг зорьж байна.

Сургуулийн танилцуулга

Манай сургуулийн ерөнхий танилцуулгыг татаж авна уу.

Жилийн төлөвлөгөө

Чухал өдрүүд болон үйл явдлуудыг тэмдэглэсэн жилийн төлөвлөгөөг татаж авна уу.