Элсэлт


UPCOMING EVENTS

1-р ангийн элсэлт

Жил бүрийн хавар бид сургуульд шинээр элсэх гэж байгаа “бяцхан эрдэмтэд”-дээ зориулж бэлтгэл бүлэг нээж, 3 долоо хоногийн сургалт зохион байгуулдаг. Тухайн бэлтгэл сургалтанд хамрагдах нь манай сургуульд элсэн ороход давуу талтай. ​

Бэлтгэл сургалтын төгсгөлд бид хүүхдийн ерөнхий чадварын сорил буюу элсэлтийн ерөнхий шалгалт авдаг ба манай бэлтгэлд хамрагдаагүй хүүхдүүд энэхүү шалгалтанд шууд орж болно. Уг сорил нь хүүхдийн сурах чадварыг тодорхойлсон байдаг бөгөөд энэхүү сорилын дүнг, мөн шаардлагатай тохиолдолд эцэг эхтэй хийсэн ярилцлагыг үндэслэн элсэлт хариуцсан баг элсэгчдийг шалгаруулж авна.

1-р ангид элсэгч нь тухайн ондоо 6 нас хүрэх эсвэл 6 нас хүрсэн байх шаардлагатай.

Шилжиж ирэх бол

Манай сургуульд шилжин ирэхийг хүсч байгаа бүх сурагчид:

  1. Цахимаар бүртгүүлнэ (ЭНД дарна уу).
  2. Товлогдсон хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалтанд орно.

Элсэлтийн шалгалтыг математик, монгол хэл, англи хэлээр ерөнхий боловсролын стандартын дагуу авна. Хэрэв сурагч нь өмнөх сургуульдаа аль нэг хэлний хичээлийг огт судлаагүй бол тэр хичээлээр элсэлтийн шалгалт авахгүй. Хичээл тус бүрээр 70%-с дээш авсан тохиолдолд элсүүлнэ.

Хэрэв шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эцэг эхтэй ярилцлага хийхээр дуудна. Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ болон эцэг эхтэй хийсэн ярилцлагыг үндэслэн манай сургуульд элссэн эсэхийг сурагчийн эцэг эхэд нь цаг алдалгүй мэдэгдэнэ.

АйБи Диплом хөтөлбөр

АйБи Диплом хөтөлбөр нь манай сургуулийн бүх 11-р ангийн сурагчдад нээлттэй ба доорх англи хэлний шаардлагыг биелүүлэх хэрэгтэй:

TOEFL Junior шалгалтын нийт онооны нийлбэр 750-с дээш ба шалгалтын бүрэлдэхүүн тус бүрийн оноо нь хамгийн багадаа:
Сонсгол (Listening Comprehension) – 245
Дүрэм ба найруулга (Language Form and Meaning) – 250
Уншиж ойлгох (Reading Comprehension) – 255

Жич: Шинэ үе сургуулийн АйБи Диплом хөтөлбөрт элсэн суралцахад нэмэлт төлбөр байхгүй. Харин 12-р ангиа төгсөх жил АйБи Диплом авах шалгалтанд бүртгүүлэх хураамжийг тухайн үед бүртгүүлэхдээ нэмж төлнө.

Манай сургуульд элссэн тохиолдолд

Таны хүүхэд манай сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд элсэх ангидаа суудал хадгалахын тулд дараах зүйлүүдийг биелүүлнэ.

  1. Сурагчийн төрсний гэрчилгээний хуулбар
  2. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  3. Сурагчийн анкет бөглөх (3х4 зураг хэрэгтэй)
  4. Эрүүл мэндийн хуудас бөглөх
  5. Манай сургууль руу шилжиж байгаа бол сурагчийн хувийн хэрэг
  6. Дүүргийн боловсролын цахим ESIS системд хуучин сургуулиас хасалт хийх
  7. Сурагч гадаадын сургуулиас шилжин ирж байгаа бол сургуулийн үнэлгээний журмын дагуу гадаадын сургуулийн дүнг Монголын ЕБС-н үнэлгээ рүү шилжүүлнэ.
  8. Суудал хадгалах төлбөр тушаах (энэ төлбөр нь сургалтын төлбөрийн нэг хэсэг болох ба СУРГАЛТЫН ТӨЛБӨР хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу).