Эрхэм зорилго


UPCOMING EVENTS

Бидний эрхэм зорилго

Бид шинэ үеийнхэнийг

Халамжтай
Хариуцлагатай
Хүнлэг
Хичээнгүй
Эрүүл чийрэг
Эрдэм боловсролтой
Эх хэл өв уламжлалаа хайрлан хамгаалдаг
Энэ дэлхийн улс үндэстэн бүрийн ёс заншил ахуй соёлыг хүндлэн дээдлэх иргэн болгож төлөвшүүлнэ.

Энэхүү эрхэм зорилгодоо хүрэхийн тулд бид нэгдсэн сэтгэлээр таны хүүхдэд бүх анхаарлаа чиглүүлдэг. Манай багш нар хүүхдэд эрдэм мэдлэг олгохын зэрэгцээ хүүхэдтэй тань ойр дотны харилцаа үүсгэж, хүүхэд бүрийн дотоод ертөнцөд нь нэвтрэн орох түлхүүрийг нь олохын тулд бүхий л хөдөлмөрөө зориулдаг.

Бидний үзэл баримтлал

  • Олон улсын стандартыг хангах чанартай боловсрол олгох
  • Сэдэлжүүлэлт дээр тулгуурласан хичээлүүдийн агуулгыг интеграцчилсан сургалтыг дэмжих
  • Бүсийн болон олон улсын хэмжээний асуудлыг хэлэлцэж, сурагчдыг нээлттэй сэтгэхэд бэлдэх
  • Сурагчдын амьдралд хэрэгцээтэй чадвар чадамжуудыг эцэг эхтэй хамтран хөгжүүлэх
  • Бусдын соёлыг ойлгож, хүндэтгэх ёсыг эрхэмлэн чухалчлах

Бидний эрхэм зүйлс

Бид олон улсын “АйБи Диплом” хөтөлбөрийн цөмийн нэг хэсэг болох “Урлаг, спорт, халамж”-ийг өөрийн сургуулийн эрхэм зүйл болгосон. Ингэснээр бид хүүхдэд багаас нь олон улсын “АйБи Диплом” хөтөлбөрийн шаардлагыг биелүүлэх үндсийг нь хөгжүүлэх болно.

  • Урлаг – чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаа.
  • Спорт – эрүүл чийрэг амьдралыг дэмжихийн хажуугаар боловсрол олгодог бие бялдарыг хөгжүүлэх үйл ажиллагаа.
  • Халамж – хүүхдэд сургамж өгөхүйц буцалтгүй, нийгэм рүү чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа.