Бидний тухай


UPCOMING EVENTS

Бидний тухай

“Шинэ үе” сургууль анх 2003 онд Монгол улсын ардын багш Ү.Маамын санаачлагаар байгуулагдсан. Бид 2005 оноос Математик – Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анхны хувийн сургууль болсон бөгөөд энэ хичээлийн жилд 1-12-р ангийн 33 бүлэг, 770 гаруй сурагчтайгаар хичээллэж байна.

Бидний амжилт

Бид жилээс жилд сургалтын чанарыг сайжруулсны үр дүнд улсын шилдэг 10 сургуулийн эгнээнд багтсан бөгөөд манай сургуулийн багш сурагчид хичээл тус бүрээр улсын төрөлжсөн олимпиадад дүүрэг, хот, улс, олон улсад бахдам амжилтуудыг гаргаж байна.

Төгсөгчид

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай сургууль 486 хүүхэд төгсгөж, шинэ амьдралын гараанд хөтөлжээ. Бид жил бүр төгсөгчдийн холбоог сайжруулах зорилгоор төрөл бүрийн үйл ажиллагаа, тэмцээн зохион байгуулдаг.

Манай хамт олон

2017-2018 оны хичээлийн жилд манай сургууль 80 гаруй багш, ажилтантайгаар  сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олны дунд Ардын багш 1, Гавьяат багш 1, төрийн одон медальтай 8, боловсролын тэргүүний ажилтан 29, спортын мастер 3 багш ажиллаж байна.