Т.Ханджав багш АНУ-н ЭСЯ-с зохиосон олон улсын хуралд оролцов.

Манай сургуулийн англи хэлний тэнхимийн эрхлэгч Т.Ханджав нь 2017 онд АНУ-н ЭСЯ-с зохион байгуулсан E-TEACHER хөтөлбөрийн “Гадаад хэл суралцагсдад эргэцүүлэн бодох чадварыг хичээлээр дамжуулан суулгах” сэдэвт сургалтанд маш амжилттай оролцож 2018 оны 8-р сарын 17-19-нд болсон “E-TEACHER хөтөлбөрийн мэргэжлийн багш нарын хурал 2018“-д Монгол улсыг төлөөлөн хамрагдав.

Энэхүү сургалтыг АНУ-н Элчин Сайдын Яамны дэргэдэх бүсийн англи хэлний хэлтэс (БАХХ) Филиппин улсын Манила хотноо “21-р зуунд хамтдаа суралцъя” сэдэвтэйгаар зохион байгууллаа.

Тус сургалтын удирдагчаар Филиппин улсын боловсролын байгууллагуудыг англи хэл заах мэргэжлийн багш нараар хангадаг Филиппин улс дахь АНУ-н ЭСЯ-ны дэргэдэх бүсийн англи хэлний хэлтэс (БАХХ)-ийн гишүүн Leah Jordano-Kudalis ажилласан ба төсөл дээр суурилсан сургалтын талаар багш нарт сургалт явуулсан. Мөн Индонези улс дахь АНУ-н ЭСЯ-ны дэргэдэх БАХХ-ийн туслах ажилтан Ayunda Siagian олон нийт ашиглах англи хэлний онлайн сургалтыг хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцсан.

 

Comments are closed.